Бүх мэдээ
Мэдээ2026 оны аравдугаар сарын 15

We lead ахлах ангийн сурагчдын манлайллын хөтөлбөр

лого

We lead academy НҮТББ-аас зохион байгуулж буй ахлах ангийн сурагчдын хувь хүний хөгжил, багийн ажиллагаа, БОНЗ, санхүүгийн ойлголтыг нэмэгдүүлэх 6 сарын хугацаатай хөтөлбөр маань эхлэхэд бэлэн болоод байна. Бидний энэ удаагийн хөтөлбөрт Нийслэлийн ерөнхий боловсролын 72-р сургуулийн 11-р ангийн сурагчид оролцож байгаа. Манай хөтөлбөрийг дэмжин ажиллаж Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Санхүү эдийн засгийн их сургуулийн хамт олонд зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлье.